ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН ГЭЖ ЮУ ВЭ?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН ГЭЖ ЮУ ВЭ?

 

📊Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нэгтгэн төвлөрүүлж, тодорхой бодлого, стратегийн хүрээнд төсөл, үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулан мэргэжлийн түвшинд удирдах санхүүгийн бүтэц юм.

➡️Энгийнээр хэлбэл, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг төвлөрүүлж, санхүүжилт шаардлагатай төсөл, хөрөнгө оруулалттай холбох арга хэлбэр гэж ойлгож болно.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдэл боловсруулах, дотоод болон Олон Улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах чиглэлээр ажилладаг.

➡️Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын сан нь урт хугацааны хөрөнгийг төвлөрүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд ашиглаж болох чухал хэлбэрүүдийн нэг юм.

🌱 COP17 БА ТОГТВОРТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах UNCCD COP17 нь газрын доройтол, цөлжилт, гангийн нөлөөллийг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой газар ашиглалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

➡️"COP17"-ийн хүрээнд дэвшүүлж буй зорилтуудыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбоход ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын сан, бонд болон хөрөнгийн зах зээлийн бусад санхүүжилтийн хэлбэрийг ашиглах боломжтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиг үүрэг нь Улаанбаатар хотын ногоон болон тогтвортой хөгжлийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад хүрэхүйц санхүүжилтийн бүтэцтэй болгох, дотоод болон Олон Улсын хөрөнгийн эх үүсвэртэй холбоход чиглэн ажиллаж байна.