ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААС 5 ЧИГЛЭЛД 60 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ.
Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /UNCCD COP17/-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн зохион байгуулалтыг нэмэгдүүлнэ.
Хурлын мандаттай зочид, төлөөлөгчдөд зориулан “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас 5 чиглэлд нийт 60 нэмэлт автобус үйлчлэхээр төлөвлөжээ.
Автобусны чиглэл, зочид буудлын зогсоол болон цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх тусгай QR кодоор авах боломжтой.
Олон Улсын томоохон арга хэмжээний үеийн тээвэр, логистикийн зохион байгуулалт нь төлөөлөгчдийн зорчих хөдөлгөөнийг шуурхай, хүртээмжтэй байлгахаас гадна хотын үндсэн замын хөдөлгөөний ачааллыг зохистой хуваарилахад чухал ач холбогдолтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "COP17"-ын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ