"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХКНИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн мэргэжилтнүүдийн хамт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэдэх бодлогын судалгаа, шинжилгээний төвд зочлон, удирдлагын багт орон нутагт төсвийн бус хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа.
Уулзалтын хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын шинэлэг загваруудыг нийслэлийн судалгааны төвийн баг өөрсдийн бодлогын үнэлгээ, дүн шинжилгээний туршлагатай харьцуулан, туршлага солилцох чухал боломж бүрдлээ.
![]()
Талууд цаашид нийслэлийн болон орон нутгийн хэмжээнд төсвийн бус хөрөнгө оруулалтын менежментийг өргөжүүлэх, хамтын судалгаа, бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

