“COP17”-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“COP17”-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

➡️ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр “COP17”-ын хурлын талбайд ажиллаж, “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт, ногоон байгууламж, орчны тохижилтын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгах чиглэл өглөө.

🔹 “Хөх бүс”-д Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд болно. Улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.

🌱 Харин “Ногоон бүс”-д олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум зохион байгуулж, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулна.

👥 Тус хуралд 100 гаруй орны 8,000–10,000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

🇲🇳✅ Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "UNCCD COP17"-ын хүрээнд хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн төсөл болон Олон Улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж, Улаанбаатар хотыг Олон Улсын хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн шинэ боломжуудтай холбох үйл ажиллагаанд оролцож байна.