“2026 ULAANBAATAR STARTUP TOWN” СТАРТАП ДЭМЖИХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ БНСУ-Д ЭХЭЛЛЭЭ.
![]()
“2026 Ulaanbaatar Startup Town – Training Program for Startup Support Professionals” хөтөлбөр 2026 оны наймдугаар сарын 10–14-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.
Сургалтын эхний өдөр оролцогчид SVC Seoul, Korea Startup Forum, Seoul Social Venture Hub байгууллагуудаар зочилж, БНСУ-ын стартап, венчур бизнесийг дэмжих тогтолцоо, хөрөнгө оруулалтын орчин болон гарааны бизнесийг хөгжүүлэх туршлагатай танилцлаа.
"SVC Seoul" нь гарааны бизнесийг бойжуулах, хөрөнгө оруулагчидтай холбох, нээлттэй инновацыг дэмжих, Олон Улсын зах зээлд нэвтрэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулдаг стартапын төв юм.
"Korea Startup Forum" нь стартапуудын тогтвортой өсөлт, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бодлого, зохицуулалтын орчныг сайжруулахын зэрэгцээ үндэсний хэмжээний стартапын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг БНСУ-ын тэргүүлэх стартапын холбоо юм.
"Seoul Social Venture Hub" нь нийгмийн асуудлыг инновацлаг бизнесийн шийдлээр шийдвэрлэх сошиал венчур компаниудыг бойжуулах, импакт хөрөнгө оруулалттай холбох, хөрөнгө оруулалт татах чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хүний нөөцийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, Олон Улсын сайн туршлагаас суралцахад анхаарч ажилладаг. Энэ хүрээнд компанийн сангийн менежер Т.Сайнбат тус хөтөлбөрт оролцож, стартапын санхүүжилт, венчур болон импакт хөрөнгө оруулалт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр БНСУ-ын сайн туршлагыг судлан, сургалтад хамрагдаж байна.