МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬ БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬ БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

 

🏦 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5 хувь, банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.5 нэгж хувиар өсгөж 14.5 хувь болголоо.

📈 2026 оны долоодугаар сарын жилийн инфляц улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувь болсон бөгөөд шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

➡️ Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь мөнгөний бодлого, инфляц болон санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нөхцөлтэй уялдуулан судалж ажиллаж байна.