“ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, хүртээмж, чанар стандартыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

🏗️ Төслийн хүрээнд хоёр буудлын дотор засал, инженерийн шугам сүлжээ, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж байна.

➡️ Яармаг–Хархорин чиглэлд баригдаж буй дүүжин зам нь:

🔹 4.2 км урт

🔹 2 өртөөтэй

🔹 98 кабинтай

🔹 Цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

🇲🇳🇫🇷 Төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Санхүүжилтийн нөхцөл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 жилийн хугацаатай гэдгээрээ урт хугацааны, өртөг багатай санхүүжилтийн жишээ болж байна.

🌱 Дүүжин замын тээвэр нь дуу чимээ, агаар болон хөрсний бохирдол бага үүсгэдэг эко тээврийн шийдэл бөгөөд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг бууруулах, хотын тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд урт хугацааны, өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, Олон Улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.