"КОП17"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ СҮҮЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны 19 дүгээр буюу сүүлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Монгол Улсыг төлөөлөн "КОП17"-ын хэлэлцээрт оролцох 23 хэлэлцээрийн асуудлыг танилцуулж, хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, сайн дурын идэвхтнүүд, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний синхрон орчуулагчид, үйлчилгээний жолооч нар зэрэг зохион байгуулалтын багийн бэлэн байдлыг хэлэлцлээ.
Үндэсний хорооны зүгээс "КОП17"-ын бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчид, сайн дурынханд талархал илэрхийлж, Монгол Улс Олон Улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэлээ ханган, хурлыг зохион байгуулахад бэлэн болсныг онцоллоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “КОП17”-ын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудад холбогдох чиг үүргийн хүрээнд оролцон ажиллаж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ