НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН САН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН САН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

 

🏙️ Хотын хөгжил нь зөвхөн тухайн жилийн төсвөөр хязгаарлагдахгүй. Зам, нийтийн тээвэр, орон сууц, эрчим хүч, усан хангамж, ногоон дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд урт хугацааны, тогтвортой санхүүжилт шаарддаг.

💰 Нийслэлийн хөгжлийн сангийн үндсэн үүрэг нь хотын стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урт хугацаанд удирдах нөхцөлийг бий болгоход оршино.

➡️ Тус сан нь:

🔹 Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацаанд санхүүжүүлэх

🔹 Төсвийн эх үүсвэрээс хэт хамаарах байдлыг бууруулах

🔹 Дотоод болон Олон Улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг ашиглах

🔹 Бонд болон бусад санхүүгийн хэрэгслийг ашиглах

🔹 Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих

🔹 Хотын хөрөнгө оруулалтын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.

🌍 UNCCD COP17 хурлын хүрээнд газрын доройтол, усны нөөц, ногоон дэд бүтэц, хотын тогтвортой хөгжил зэрэг асуудлыг бодит ажил, төсөл болгон хэрэгжүүлэхэд урт хугацааны санхүүжилт чухал байр суурь эзэлж байна.

📈 Хотын хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.