“COP17”: “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” УРИАН ДОР ЭХЭЛЛЭЭ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ.
“Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй тус хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч оролцож байна.
“COP17”-ын хүрээнд газрын доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Олон Улсын түвшний уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
Нийслэлийн тогтвортой хөгжил, ногоон дэд бүтэц, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд COP17-ын хүрээнд хэлэлцэгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлүүд чухал ач холбогдолтой.
![]()
“COP17” нь “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хувьд тогтвортой санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хотын хөгжлийн санхүүгийн шинэ шийдлүүдийн Олон Улсын туршлага, хамтын ажиллагааны боломжийг судлах чухал талбар болж байна.