МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ “НОГООН ДАТА ТӨВ” ХӨГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ “НОГООН ДАТА ТӨВ” ХӨГЖҮҮЛНЭ.

 

🇲🇳 Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” хөгжүүлэх зорилт тавьж байна.

🌍 Энэхүү төслийн үзэл баримтлал, хөгжлийн чиглэлийг UNCCD COP17 хурлын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас танилцуулах юм.

💻 Тус төвийг хөгжүүлснээр өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцийг дотооддоо бий болгож, Монгол Улсын дижитал бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой.

🌱 Мөн Монгол орны сэрүүн уур амьсгал, нар, салхины арвин нөөц, өргөн уудам газар нутаг болон стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах боломжтой юм.

➡️ Цаашид:

🔹 Олон Улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татах

🔹 Хиймэл оюуны сургалт, өндөр хүчин чадлын тооцооллыг хөгжүүлэх

🔹 Өгөгдөл хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх

🔹 Монгол Улсыг Зүүн Хойд Азийн дата болон AI дэд бүтцийн төв болгон хөгжүүлэх зорилготой.

🏙️ Ногоон дата төв зэрэг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр технологийн дэд бүтэц нь хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ урт хугацааны хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг бүрдүүлэх юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

#UBIM