ХОТЫН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

ХОТЫН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

 

🌍 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй Ногоон орон сууцны төслийн хэрэгжилт, санхүүжилт, ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийн талаар танилцуулга зохион байгуулагдлаа.

➡️ Арга хэмжээг Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Б.Баатарзориг нээж, төслийн зорилго, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцууллаа.

✅ Төслийн хүрээнд нийт 800 айлын түрээсийн орон сууцыг барьж, ашиглалтад оруулахын зэрэгцээ дараагийн үе шатанд 4,200 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслийн 2 дугаар үе шат болох 4,200 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны хөтөлбөрийг өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан” /EDAF/-аар дамжуулан, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

🌱 Ногоон орон сууцны барилгуудыг эрчим хүч, усны хэрэглээ болон барилгын материалын үр ашгийг үнэлдэг олон улсын EDGE ногоон барилгын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж байгаа нь хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

✅ Тус арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.