ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

 

2026.08.20

🌍 Дотоод болон Олон Улсын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд шинэчлэгдлээ.

📈 Макро эдийн засаг

Монголбанкны бодлогын хүү 12.5 хувь байна. 2026 оны долоодугаар сарын жилийн инфляц улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод тус бүр 13.0 хувь, суурь инфляц 7.6 хувь байна. (МонголБанк)

✅Мөн Fitch Ratings 2026 оны наймдугаар сарын 19-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр баталгаажууллаа. (Fitch Ratings)

📊 Монголын хөрөнгийн бирж

Наймдугаар сарын 19-ний энгийн арилжаагаар 50 хувьцаат компани, 3 хөрөнгө оруулалтын сангийн нийт 613.45 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Мөн дэлхийн 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломж бүхий FTI ETF Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ. (stock.bbe.mn)

🌐 Олон Улсын зах зээл

АНУ-ын хөрөнгийн зах зээл наймдугаар сарын 19-ний хаалтаар өсөлттэй байлаа. Dow Jones 53,463.05 (+0.22%), S&P 500 7,707.98 (+0.21%), Nasdaq 26,331.09 (+0.16%) үзүүлэлттэй хаагдав. АНУ-ын Сангийн яам урт хугацаат бондын буцаан худалдан авалтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэнээр бондын өгөөж буурч, зах зээлийн эрсдэлийн хүлээлт тодорхой хэмжээнд суларсан байна. (Reuters)

📊Азийн зах зээлд наймдугаар сарын 20-ны өглөө Nikkei 225 65,780.63 (+0.70%), Hang Seng 25,495.07 (+0.09%) орчимд арилжаалагдаж байна. АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4.64 хувь орчим байна. (Reuters)

🛢️ Түүхий эдийн зах зээл

Алт 4,489 ам.доллар/унц орчимд арилжаалагдаж байна. Наймдугаар сарын 19-нд алт 3.6 хувиар өсөж, мөнгө 65.8 ам.доллар/унц орчимд хүрсэн нь ам.долларын ханш болон урт хугацаат бондын өгөөж буурсантай холбоотой байв. (Reuters)

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг илүү хүртээмжтэй, нэг дороос харах боломжтой болгох цахим хуудсыг хөгжүүлж байна.

➡️ Тус хуудсаас макро эдийн засгийн үзүүлэлт, Монголбанкны валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд, Олон Улсын индексүүд болон өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой.