UNCCD COP17-Д 172 УЛС, НУТАГ ДЭВСГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА.

UNCCD COP17-Д 172 УЛС, НУТАГ ДЭВСГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА.

 

🌍 Монгол Улсад зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-д нийт 172 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөл оролцож байна.

🤝 Дэлхийн улс орнуудын өргөн хүрээний оролцоо нь цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах асуудал Олон Улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болсныг илэрхийлж байна.

📌 Хурлын хүрээнд газрын тогтвортой менежмент, доройтсон газар болон экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт болон хамтын ажиллагааны шийдлүүдийг хэлэлцэж байна.

🏙️ Улаанбаатар хотноо болж буй UNCCD COP17 нь Монгол Улсад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэхээс гадна үндэсний болон хотын түвшний бодлого, төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг Олон Улсын зорилтуудтай уялдуулах чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тогтвортой хотын хөгжил, ногоон санхүүжилт, урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдлээр дамжуулан Нийслэлийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.