ВЬЕТНАМ МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.
Дэлхийн Эмэгтэйчүүдийн Бизнесийн Уулзалтын хүрээнд Вьетнамын төлөөлөгч бүсгүйчүүдийг "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн хүлээн авч, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл чиглэлээр хамтран ажиллах тодорхой шийдлүүдэд хүрлээ.
Вьетнамын үйлдвэрлэл ДНБ-ий 24.43%-ийг бүрдүүлдэг бол Монголынх ердөө 5% байгаа нь Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байна.
Эмэгтэй лидерүүдийн хамтын ажиллагаа нь зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, жендерийн бодлогын шинэ жишиг, хоёр улсын эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм.