ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САН — ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САН — ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

🇲🇳”Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан хувийн хос” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 100%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

✅Хуралд ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн, гишүүд Л.Тэмүүжин, Х.Анхсүрэн, М.Мөнхжаргал, С.Даваасүрэн нар оролцлоо.

➡️Хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ:

✅ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд ҮХХ хөгжүүлэгч сонгон шалгаруулах баримт бичиг

✅ Баянхошуу, Шархад дахь төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

✅ “Бүрэлдэхүүн 2” ажлын төлөвлөгөө

✅ Сангийн санхүүгийн модель, төсөв батлах

➡️Сонгон шалгаруулалт нь ил тод, шударга, үнэ цэнэтэй, өрсөлдөөнт зарчмаар явагдаж, хамгийн өндөр үнэлгээтэй ҮХХ хөгжүүлэгчдийг санхүүжүүлэх зорилготой юм.

➡️Цаашид сангийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гүйцэтгэлийг цаг тухайд нь тайлагнах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллахыг ТУЗ-ийн дарга үүрэг болголоо.