"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Инновац, Технологийн Центр – Бүтээгдэхүүн, Хөгжлийн дарга доктор (Ph.D) Д.Батхуяг, Хими, химийн технологийн дээд сургуулийн судлаач Г.Оюундарь нартай уулзалт хийлээ.
Монгол эрдэмтэн, судлаачдын шинэлэг бүтээлүүдтэй танилцаж, технологийн дэвшлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжуудыг хэлэлцэв.
Уулзалтаар “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-тай хамтран ажиллаж, инноваци, судалгаанд суурилсан төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн иргэдэд өгөөж өгөх инноваци, технологид суурилсан санаачлагуудыг тогтмол дэмжин ажиллаж байна.