“ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ХӨГЖИЛРҮҮ” — СЭЛЭНГЭ АЙМАГТ
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн мэргэжилтнүүдийн хамт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажилтай танилцлаа.
Энэхүү станц ашиглалтад орсноор:
Сэлэнгэ аймаг өөрийн эрчим хүчний хангамжийг бүрэн хангах,
Айл өрх, аж ахуйн нэгжүүдийг найдвартай дулаанаар хангах,
Төвийн бүсийн эрчим хүчний даац хуваах стратегийн чухал дэд бүтэц бий болох юм.
Төслийн хүрээнд 25 МВт-ын эхний блокийг 2025 онд, хоёр дахь блокийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Түүхий нүүрсийг Сэлэнгэ аймгийн Хужиртын уурхайгаас хангах бөгөөд жилд 285 сая кВт.ц цахилгаан, 373 мян.ккал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК бүс нутгийн хөгжлийг дэмжих, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд энэхүү төслийг бодлогын түвшинд дэмжиж ажиллаж байна.