"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК”ХХК ТАЙЗЕРС (ЛОНДОН)

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК”ХХК🤝 ТАЙЗЕРС (ЛОНДОН)

🇲🇳 ✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК дэлхийн тэргүүлэгч даатгал, эрсдэлийн менежментийн компани TYSERS (Лондон, Их Британи)-ийн төлөөлөлтэй уулзлаа.

✅Уулзалтаар Нийслэлийн дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хамгаалалт бий болгох талаар санал солилцож Улаанбаатар Метро төслийн санхүүгийн схемд даатгалын компанийн оролцооны боломжит хувилбаруудтай танилцлаа.

💡 "TYSERS" нь 200 гаруй жилийн түүхтэй, Lloyd’s даатгалын зах зээлд ажилладаг, эрчим хүч, барилга, далайн тээвэр, дэд бүтцийн төслүүдийн даатгалд мэргэшсэн дэлхийд тэргүүлэгч байгууллага юм.