2025 ОНД 51 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХАЛААЛТЫГ ШИНЭЧИЛНЭ

2025 ОНД 51 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХАЛААЛТЫГ ШИНЭЧИЛНЭ

2025-2026 онд Нийслэлийн дэд бүтцэд холбогдоогүй ерөнхий боловсролын 51 сургууль болон цэцэрлэгийн нүүрсээр ажилладаг халаалтыг бүрэн халж, орчин үеийн шийдэлд шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байгаа билээ.

🇲🇳✅Энэхүү ажлын хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, “Таван Хан Энержи” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хий, цахилгаан хосолсон байгаль, хүүхэд, хүрээлэн буй орчинд ээлтэй шийдэлтэй танилцаж, хамтран ажиллахаар боллоо.

✅Халаалтын шинэ систем нэвтэрснээр хүүхдүүдийн ирээдүйн хөрөнгө оруулалт төдийгүй хотын агаарын бохирдлыг бууруулах томоохон алхам болох юм.