ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

”Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн

Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Баярманла,

Сангийн менежер Э.Амарсанаа,

Хөрөнгө оруулалт төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн,

Бизнесийн шинжээч Ч.Анужин нар Говь-Алтай аймагт ажиллалаа.

✅ Аймгийн Засаг дарга Г.Чинбат болон холбогдох албаныхантай уулзаж, бүс нутгийн хөгжил, эрчим хүчний дэд станц, шугам шинэчлэл, өргөтгөлийн төслүүдтэй танилцаж хэд хэдэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг эхлүүллээ.

✅ Говь-Алтай аймаг нь Алтай–Улиастайн эрчим хүчний систем (АУЭХС) ТӨХК-ийн хамааралд төвийн болон сэргээгдэх эх үүсвэрээр цахилгаан хангагддаг бөгөөд дэд бүтэц, найдвартай ажиллагааг хангах зорилт тавин ажиллаж байна.