НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК өнгөрсөн амралтын өдрүүдээр Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн эмч ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий орлогод нийцсэн орон сууцжуулах төслийг танилцууллаа.

💡Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломж болон компанийн итгэмжлэн удирддаг сангууд, үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар чөлөөт ярилцлага хийж сонирхсон асуултуудад хариуллаа.

➡️Тус арга хэмжээнд Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Маркетинг, дотоод зах зээлийн харилцааны менежер З.Номин-Эрдэнэ, Бизнесийн шинжээч Д.Тунсаг, Ч.Анужин нар болон Мэдээлэл, технологийн аюулгүй байдал хариуцсан менежер Н.Сэр-Од, Сангийн менежер М.Мөнхжаргал нар компаниа төлөөлөн оролцлоо.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүхий л талаар дэмжиж ажилладаг ба төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн схем, эргэн төлөгдөх боломжит нөхцлүүдийг судлан ажиллаж байна.