"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Азийн Хөгжлийн Банкны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууц” сангийн хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, төсөлд хамтран ажиллах банкуудыг сонгон шалгаруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих талаар санал солилцож тодорхой шийдлүүдэд хүрлээ.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК “Эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууц” сангийн нэгж эрх эзэмшигч бөгөөд Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.
Төслийн зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн орлогод нийцсэн, ногоон шийдэлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх бөгөөд үүнд арилжааны банк болон үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн оролцоог хангаж, санхүүжилтийн илүү боловсронгуй механизмыг бүрдүүлэхэд чиглэж байна.
Бид Улаанбаатар хотын иргэдэд илүү хүртээмжтэй, ногоон, аюулгүй амьдрах орчин бий болгохын төлөө хичээн ажиллах болно.