“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК FITCH RATINGS-УУЛЗАЛТ
Бид Олон Улсын хараат бус үнэлгээний “FITCH RATINGS” компанийн Ази, Номхон далайн Бизнес хөгжлийн захирал Син Чан Нг тэргүүтэй төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Нийслэл болон UBIM ХХК олон улсын зах зээлд бонд гаргах үнэлгээ хийх, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг Fitch платформ-ыг ашиглах боломжийн талаар ахисан түвшний санал солилцож, дараагийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо.
Мөн ногоон санхүүжилт болон БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын чиглэлээр Fitch компанийн боломжуудын талаар Жэки Хуа захиралтай санал солилцлоо.