МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, 2025 ОНЫ ТОЙМ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, 2025 ОНЫ ТОЙМ
Монгол Улсын "Хөрөнгийн зах зээл" 2025 онд нийт дүнгээр өссөн дүнгийн үзүүлэлттэй гарсан ч өсөлтийн харьцаа тогтмол бус, хөрөнгө оруулагчид санхүүжилтэд хянуур болгоомжтой хандсан жил болж өнгөрлөө.
MSE TOP-20 индекс
2025 оны сүүлээр ~54,500 оноонд хүрч, сүүлийн 12 сарын хугацаанд ойролцоогоор 7% өсөлт үзүүлэв.
Зах зээлийн үнэлгээ
Нийт зах зээлийн үнэлгээ ~13.2 их наяд төгрөгт хүрч, урт хугацааны өсөлтийн суурь хадгалагдлаа.
Арилжааны идэвх
2025 оны III улиралд нийт 547.8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжиж, өдөрт дунджаар ~3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Хувьцааны зах зээл
143 компанийн үнэт цаас арилжигдсанаас
48 компанийн ханш өсөж
89 компанийн ханш буурсан бол хоёрдагч зах зээлийн арилжаа өссөн үзүүлэлттэй, анхдагч зах зээлийн хувьд идэвх өмнөх оноос сул байлаа.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь 2025 онд Нийслэлийн төслүүдийг Олон Улсын хөрөнгийн зах зээлд холбох, төсвийн бус санхүүжилтийн шийдлийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн оролцоотой ажиллалаа.
https://www.facebook.com/ubim.mn

