БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ СУРГАЛТЫН II ШАТ ЭХЭЛЛЭЭ.
БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ СУРГАЛТЫН II ШАТ ЭХЭЛЛЭЭ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хамтын ажиллагааны байгууллага "GIZ"-тай хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн бэлэн байдал” хөтөлбөрийн II шат албан ёсоор эхэллээ.
Хөтөлбөрийн эхний шат болох “Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах” сургалтад хамрагдсан оролцогчид санхүүжилт татах төсөл боловсруулах суурь ойлголт, хөрөнгө оруулагчидтай харилцах зарчим, бизнесийн санхүүгийн бэлэн байдлыг сайжруулах практик мэдлэг, ур чадварыг амжилттай эзэмшсэн.
Харин II шатны сургалт нь
“Брэнд, бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба маркетингийн стратеги” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж,
оролцогчдод:
бизнесээ зах зээлд зөв байршуулж таниулах,
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг тодорхойлох,
борлуулалтаа нэмэгдүүлэх маркетингийн бодит арга зүй, кейсүүдийг олгоход чиглэж байна.
Сургалтын хуваарь:
Долоо хоног бүрийн Баасан гарагт
10:00–14:00 цагийн хооронд
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, дараагийн шатны бүртгэлийн албан ёсны зарыг манай фэйсбүүк хуудсаар дамжуулан тогтмол хүргэх болно.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтад бэлтгэх, бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран үе шаттай, бодит үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.
https://www.facebook.com/ubim.mn/