ОРОН НУТГИЙН АНХНЫ БОНДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖААЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

ОРОН НУТГИЙН АНХНЫ БОНДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖААЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

ОРОН НУТГИЙН АНХНЫ БОНДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖААЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

🇲🇳Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжаалах эрхийг аймгийн Засаг даргад олгосон. ➡️Үүний дагуу уг бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэрийг СЗХ-ны ээлжит хуралдаанаар албан ёсоор баталлаа.

✅Тус бондыг 2026–2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд санал болгох замаар үе шаттайгаар гаргахаар төлөвлөсөн бөгөөд 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр байна.

✅Энэхүү орон нутгийн анхны бонд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан томоохон дэд бүтцийн төслүүдийг бодит ажил болгох, бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, суурь дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох стратегийн ач холбогдолтой юм.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хамтын ажиллагаатай орон нутгийн бонд гаргах судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлсэн ба санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

✅Цаашид орон нутгийн хөгжлийн төслүүдийг зах зээлийн зарчимд нийцсэн төсвийн бус хөрөнгөөр хэрэгжүүлэх, бодит хөрөнгө оруулалт бий болгох, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бонд чухал үүрэг гүйцэтгэх юм.

https://www.facebook.com/ubim.mn