БАГАХАНГАЙ–ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
БАГАХАНГАЙ–ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа, бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, логистикийн дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байгаа юм.
Төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн 102.8 км урт, 1520 мм царигтай төмөр зам, 3 өртөө, 4 зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламж барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах боломж бүрдэж, Нийслэлийн ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн суурь болох юм.
Барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус гүйцэтгэнэ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь уг төслийн хүрээнд логистик, тээврийн дэд бүтцийн хөгжилд чиглэсэн санхүүжилтийн бүтэц, зах зээлийн орчны уялдаа холбоог хангах, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
https://www.facebook.com/ubim.mn