1, 2 ДУГААР ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

1, 2 ДУГААР ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

1, 2 ДУГААР ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хотын тээврийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй 1, 2 дугаар тойрог замын төслүүдийн хүрээнд "Нэгдсэн төслийн удирдлагын газар"-ын Авто зам, замын байгууламжийн төслийн менежер (Захирал) А.Ербол болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

✅Уулзалтын үеэр Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийн өнөөгийн явц, техник, эдийн засгийн үндэслэл, хэрэгжилтийн үе шат, санхүүжилтийн боломжит хувилбарууд, цаашдын уялдаа холбоо, эрсдэлийн асуудлуудын талаар санал солилцов.

➡️ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материалыг хүлээн авч эхэлсэн талаар мэдээлэл солилцсон ба тус төслөөр Нийслэлд Олон Улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий авто замын шинэ сүлжээ байгуулагдах юм.

➡️Мөн “Хоёрдугаар тойрог зам” төслийн талаар хэлэлцсэн бөгөөд тус төсөл нь хотын захын дэд төвүүдийг холбож, Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай огтлолцох зохион байгуулалттай хэрэгжих юм. ✅Одоогоор Хоёрдугаар тойрог зам төслийн техник-эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.

🇲🇳✅"Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дээрх төслүүдийн санхүүжилтийн загвар, хөрөнгө оруулалтын бүтэц, бодлогын уялдааг хангах чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын судалгаа, бэлтгэл ажлыг шат дараатайгаар гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

https://www.facebook.com/ubim.mn/