“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК

“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК"ЭРДЭНЭС БАЯНБОГД” ОНӨХХК

“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК🤝"ЭРДЭНЭС БАЯНБОГД” ОНӨХХК

🇲🇳"Эрдэнэс Баянбогд” ОНӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол ХХК (34%) болон орон нутгийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК (66%)-ийн оролцоотойгоор байгуулагдсан бөгөөд Баянбогд нүүрсний ордыг түшиглэн жилд 10 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох, нүүрс, эрчим хүчний цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

🇲🇳✅Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус компанийн төлөөлөлтэй Дорноговь аймгийн, Улаанбадрах сумын нутагт хэрэгжих⚡ 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц,🔌 220 кВ-ын, 120 км ЦДАШ барих төслийн санхүү, хөрөнгө оруулалтын менежментийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар уулзалт хийлээ.

✅Талууд төслийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын загвар, хэрэгжилтийн үе шат, эрсдэлийн удирдлагын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чиглэлд нэгдсэн ойлголтод хүрэв.

📌Тус төсөл нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн хөгжил, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

https://www.facebook.com/ubim.mn