ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР 2026 ОНЫ ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР 2026 ОНЫ ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, компанийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлаар 2026 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсөв, мөн олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав.
Тодруулбал, компанийн үндсэн чиг үүрэгт нийцсэн дэд бүтэц, эрчим хүч, хотын хөгжлийн төслүүдийг үр ашигтай, ил тод байдлаар хэрэгжүүлэх зорилгоор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталж, төсвийн зохистой хуваарилалт, санхүүгийн сахилга батыг хангах асуудалд онцгой анхаарахыг тэмдэглэлээ.
Мөн хурлын үеэр НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр"-тэй хамтран ажиллах чиглэлийн талаар хэлэлцэж, хотын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч болон чадавх бэхжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлэхээр санал нэгдлээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс компанийн үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн, бодлого, төсөл, санхүүжилтийг уялдуулсан шийдлээр хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
https://www.facebook.com/ubim.mn



