ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ.
📍ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ.
🇲🇳Нийслэлчүүд энэ өвлөөс хагас коксон (хөх нүүрс) шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд 2026 оноос дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэх бодлого хэрэгжинэ.
✅Энэ хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, коксын үйлдвэрийн төслүүдтэй танилцлаа.
✅Хагас коксон түлш хэрэглэснээр
➡️Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан,
➡️Дотоодын үйлдвэрлэл нь импортоос нэг дахин хямд
➡️Үйлдвэрлэл, технологийн паркт суурилсан шийдэл нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай.
🍀Агаарын бохирдлыг бууруулах бодлогыг захиргааны арга хэмжээнээс гадна санхүүгийн зах зээлийн шийдлээр хэрэгжүүлэх нь Нийслэлийн тогтвортой хөгжлийн чухал алхам юм.
🇲🇳✅Нийслэлээс хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд уг төслийг бодит ажил болгохын тулд төсвийн бус эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжит хувилбаруудыг судалж байгаа бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус үйлдвэрийн болон бусад холбогдох төслүүдийн хөрөнгө оруулалтыг олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас зах зээлийн зарчимд нийцүүлэн татах чиглэлээр мэргэжлийн оролцоог ханган ажиллаж байна.
https://www.facebook.com/ubim.mn/


