"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК, ХҮННҮ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАНА.
📌 "НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК, ХҮННҮ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАНА.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон, "Хүннү хот"-ын хөгжлийн корпорацын Гүйцэтгэх захирал Б.Гүнболд болон "Хүннү хот"-ын захирагчийн албаны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
✅Уулзалтын үеэр “Хүннү хот”-ын чиг үүргийг хэрэгжүүлэгч, Хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, хүн амын өсөлт, дэд бүтэц, тээвэр логистик, эдийн засгийн чөлөөт бүс, олон улсын санхүү, худалдаа үйлчилгээний зангилаа болох урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудаа танилцууллаа.
➡️"Хүннү хот"-ыг эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, хурал үзэсгэлэнгийн цогцолбор, олон улсын санхүүгийн төв, бүс нутгийн тээвэр логистикийн гол цэг болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон юм.
➡️Мөн хуурай боомт, төмөр зам, холимог тээврийн шилжүүлэн ачих байгууламжийг хэрэгжүүлснээр бараа таваарын эргэлтийг хурдасгах, нэгж өртгийг бууруулах стратегийн ач холбогдлыг талаар болон “Хүннү хот”-ыг оюутны хотхонтой, судалгаа шинжилгээний төвлөрсөн бүстэй, ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загвартай шинэ үеийн хот болгон хөгжүүлэх зорилтуудыг танилцуулав.
🇲🇳✅Уулзалтын хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хот байгуулалт, дэд бүтэц, тээвэр логистик, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загвар боловсруулах чиглэлээр өөрийн үйл ажиллагаа, оролцооны боломжийг танилцуулж, "Хүннү хот"-ын хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
#UBIM #ХүннүХот #ХөрөнгөОруулалт
https://www.facebook.com/ubim.mn/


