ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ–2026: ГОЛ ОНЦЛОХ СЭДВҮҮД

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ–2026: ГОЛ ОНЦЛОХ СЭДВҮҮД

 

🌏2026 оны Дэлхийн Эдийн Засгийн Форум Давос хотноо “A Spirit of Dialogue” уриан дор болж, 60 гаруй улсын удирдагчид, дэлхийн томоохон байгууллагууд оролцлоо.

➡️Форумын гол сэдвүүд:

✔️Геополитикийн шинэ тэнцвэр – дунд хүчнүүдийн нөлөө нэмэгдэж, олон талт хамтын ажиллагааны шинэ загвар бүрэлдэж байна.

✔️"Blue Davos” – усны эдийн засаг – 2026 оныг “Усны жил” болгон зарлаж, усны экосистемийн жилийн үнэ цэнийг 58 их наяд ам.доллар гэж үнэлэв.

✔️Хиймэл оюун ухаан (AI) – зохицуулалт, аюулгүй байдал, эдийн засгийн нөлөө гол сэдэв байв.

✔️Ногоон эрчим хүч – сэргээгдэх ба цөмийн эрчим хүчийг хослуулах шинэ загвар, уур амьсгалын санхүүжилт онцлогдов.

🌐 Давос–2026 нь дэлхийн сорилтыг шийдэх гарц технологи, ус, эрчим хүчний шинэ шийдэл гэдгийг тодотголоо.

🇲🇳✅Эдгээр чиг хандлагатай уялдуулан “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил, төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн механизм татах чиглэлээр ажиллаж байна.

https://www.facebook.com/ubim.mn