ЭРЧИМ ХҮЧ – ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ӨРСӨЛДӨӨНИЙ ШИЙДВЭРЛЭХ ХҮЧИН ЗҮЙЛ

ЭРЧИМ ХҮЧ – ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ӨРСӨЛДӨӨНИЙ ШИЙДВЭРЛЭХ ХҮЧИН ЗҮЙЛ

 

🌏🇨🇭Давос–2026 форумаар хиймэл оюуны дараагийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь цахилгаан эрчим хүчний үнэ, хүртээмж болохыг онцоллоо. 🇨🇳БНХАУ-ын томоохон хэвлэл (SCMP)-ийн мэдээлснээр, Хятадын хямд өртөгтэй, өргөн хүрээний эрчим хүчний нийлүүлэлт нь хиймэл оюун ухааны салбарт стратегийн давуу тал болж, тус улс 2025 онд 445 ГВт шинэ хүчин чадал нэмсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ.

➡️Элон Маск “AI” чипийн үйлдвэрлэл эрчимжиж байгаа ч тэдгээрийг ажиллуулах хэмжээний эрчим хүчний хомсдол дэлхий даяар үүсч байгааг онцолсон бол Европын бодлого боловсруулагчид өндөр үнэ нь технологи, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сулруулж байгааг анхаарууллаа.

🌍 Эрчим хүч бол хиймэл оюун ухааны шинэ стратегийн нөөц бөгөөд өртөг, найдвартай байдлыг шийдэж чадсан улс орнууд технологийн дараагийн давалгаанд давамгайлах нь тодорхой байна.

🇲🇳✅Олон улсын энэ чиг хандлагатай уялдуулан “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотын урт хугацааны өсөлтийг хангахын тулд эрчим хүчний найдвартай байдал, өртгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодит хөрөнгө оруулалт хийж байна.

✅Үүний нэг тод жишээ нь 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хийсэн 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бөгөөд энэ нь Нийслэлийн эдийн засаг, үйлдвэрлэл, ирээдүйн технологийн салбарын хөгжлийг дэмжих стратегийн шийдэл юм.

https://www.facebook.com/ubim.mn