УЛААНБААТАР ХОТЫН МЕГА ТӨСЛҮҮД: ХУУЛИЙН ОРЧИНД СУУРИЛСАН ХЭРЭГЖИЛТ

УЛААНБААТАР ХОТЫН МЕГА ТӨСЛҮҮД: ХУУЛИЙН ОРЧИНД СУУРИЛСАН ХЭРЭГЖИЛТ

 

🇲🇳Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ үндсэн 5 хуулийн хүрээнд хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Т.Даваадалай мэдээллээ.

✅2025 онд нийслэл 16 мега төслөөс 10-ыг гэрээлж, 200 орчим жижиг, дунд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

➡️Хэрэгжиж буй төслүүдийн эрх зүйн үндэс

✔️Тендерийн тухай хууль – Сэлбэ хот, Хүннү хот, Эмээлт эко парк, Туулын хурдны зам

✔️Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль – ТЭЦ-5, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр

✔️Хот дахин хөгжүүлэх тухай хууль – Ханын материал, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнууд

✔️Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль – Сэлбэ хотын газар чөлөөлөлт

✔️Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль – Дэд бүтцийн 15 багц ажил (70% гүйцэтгэл)

➡️Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд:

🔘Дүүжин замын тээвэр

🔘Баянхошуу хот орон сууцжуулах төсөл олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжиж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дээрх эрх зүйн орчинд тулгуурлан Нийслэл болон улсын хэмжээний дэд бүтэц, хот байгуулалт, эрчим хүч, орон сууц, үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах, менежмент хийх замаар тогтвортой хөгжлийг бодит болгох стратегийн үүрэг гүйцэтгэж байна.

#UBIM #УлаанбаатарХот #МегаТөсөл