COP17: ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
🇲🇳2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17) зохион байгуулагдана. Хуралд дэлхийн 197 улс орны 10,000 орчим төлөөлөгч оролцоно.
🌍 Энэхүү хурал нь Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодит хөрөнгө оруулалтын боломж юм.
📌 COP17-ийн хүрээнд:
✔️ Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 7,000 орчим түр ажлын байр бий болно.
✔️ Валютын орлого, дотоодын эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ.
✔️ Ус, ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын төслүүдэд бодит хөрөнгө оруулалт татагдана.
✔️ Монгол Улс 1–1.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах зорилт тавиад байна.
🏗 Нийслэлийн “КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ нь COP17-ийн хүрээнд хэрэгжих түр барилга байгууламжийн угсралт, ашиглалт, буулгалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд гэрээний зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж байна. Энэ нь хурлыг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах чухал бэлтгэл ажил юм.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17-ийн хүрээнд:
✅ Сэргээгдэх эрчим хүч
✅ Ногоон эдийн засгийн шилжилт
✅ Бүс нутгийн хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр
хамтын ажиллагааг 8 дугаар сард эхлүүлж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.