ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
🇲🇳Хотжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр бохир усны хэмжээ өсөж, цэвэрлэгээний явцад их хэмжээний лаг үүсэж байна. ➡️Үүнийг байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлаар боловсруулах зорилгоор “Лаг шатаах үйлдвэр” төслийг 2025–2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийж байна.
🇲🇳✅Төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог зохион байгуулах, санхүүжилтийн бүтэц боловсруулах чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
✅Тус үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 250 м³ лагийг усгүйжүүлж, хатаан шатаан 5–6 м³ үнс болгох хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд 40,000 м² талбайд байгуулахаар төлөвлөжээ.
✅Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдол буурч, хотын инженерийн дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжирч, эдийн засагт 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой юм.