МЕГА ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХ ҮҮСВЭР ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН ХУРАЛДЛАА
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хот болон улсын хэмжээнд хэрэгжих мега төслүүдийн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын урт хугацааны стратегийг боловсруулах ажлын хүрээнд хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх стратеги, төлөвлөлт, хуваарилалтын ажлын хэсэг байгуулж, хуралдлаа.
Хуралдаанаар:
Нийслэлийн болон улсын хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц
ТХТ, ТЗК, бонд, сан, олон улсын санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт зэрэг эх үүсвэрийн боломж
Төсөл тус бүрт тохирсон санхүүжилтийн оновчтой загвар
Хөрөнгө оруулалтыг үе шаттай татан төвлөрүүлэх стратеги төлөвлөлт
Эх үүсвэрийн эрсдэлийн удирдлага, хуваарилалтын механизм
Хөрөнгө оруулагчидтай харилцах менежментийн зохион байгуулалт, ажлын урсгал зэрэг асуудлыг хэлэлцэж, бодит шийдлүүдийг тодорхойллоо.
Тус ажлын хэсэг нь:
Мега төслүүдийн санхүүжилтийн нэгдсэн зураглал
Төсөл тус бүрийн эх үүсвэрийн бүтэц, үе шат
Дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нэгдсэн стратеги
Хөрөнгө оруулалтын тогтвортой, ил тод, үр ашигтай менежмент бий болгоход чиглэн ажиллах юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь энэхүү стратегийн ажлын хүрээнд Нийслэлийн болон улсын хөгжлийн төслүүдийг санхүүгийн зах зээлтэй холбох, хөрөнгө оруулалтыг бодит бүтээн байгуулалт болгоход хөрөнгө оруулалтын менежментийн үүргийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

