САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 20 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ!
🇲🇳 Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.
📊 Энэхүү хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаас, банк бус санхүү, даатгал, хөрөнгө оруулалтын сан, финтек зэрэг салбарын эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирлээ.
🤝 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн мега төслүүдийг хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай холбох үйл ажиллагаандаа СЗХ-ны бодлого, зохицуулалтын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаадаа талархалтай байдаг.
🎉 Санхүүгийн зохицуулах хорооны нийт хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!