МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ МЭДЭЭ
🇲🇳2026 оны 1 дүгээр сард Монгол Улсын эдийн засаг гадаад валютын нөөц, хөрөнгийн зах зээл, төсвийн бус санхүүжилт, дэд бүтцийн төслүүдийн идэвхжилээр эерэг дохио харууллаа.
💰 Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, макро тогтвортой байдал сайжрав.
📈 Хөрөнгийн зах зээлд бонд, үнэт цаасны идэвхжил нэмэгдэж, орон нутгийн болон мега төслүүд санхүүжилт татах шинэ шатанд орлоо.
🏗️ Нийслэлийн дэд бүтцийн мега төслүүд (эрчим хүч, тээвэр, ус, ариутгах татуурга) хэрэгжилтийн шатанд эрчимжиж, хувийн хэвшлийн оролцоо өргөжив.
🌱 Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийн төслүүд бодит хэрэгжилтрүү шилжиж байна.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь энэ хүрээнд Нийслэлийн стратегийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
➡️2026 он нь эдийн засгийн өсөлтийг бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар баталгаажуулах жил болох хандлагатай байна.