“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

🇲🇳 Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

📌 Төслийг 2025–2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд нийт 10 га талбайд хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 71%-тай байна.

♻️ Төсөл хэрэгжсэнээр

✔️Өдөрт 1500 тонн хог хаягдал боловсруулах

✔️35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх

✔️Ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэх юм.

✅Мөн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрс, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бодитоор бууруулах төдийгүй 2333 яндан, нүхэн жорлонг устгасантай тэнцэхүйц эерэг нөлөө үзүүлэх юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "Нийслэлийн Ногоон сан"-г итгэмжлэн удирддаг, БОНЗ хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Нийслэлийн ногоон хөгжил, дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалттай холбож, бодит бүтээн байгуулалт болгох хөрөнгө оруулалтын менежментийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.