"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

 

🇲🇳2024 оноос эхлэн Нийслэлийн өмчийн барилга, байгууламжийг олон жил үнэ төлбөргүй, зохисгүй ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан зөрчлүүдийг шат дараатайгаар арилгаж байгаа билээ. НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү ажлын үр дүнд Нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцаан авч, хотын өмчийн бүртгэл, ашиглалтыг хэвийн болгоод байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Нийслэлийн өмчийн харилцааны газар” (НӨХГ)-ын дарга В.Оюумаатай уулзалт хийж, буцаан авсан барилга байгууламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалт, менежментийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

✅Уулзалтаар Нийслэлийн өмчийг үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар ашиглах, хотын хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, мөн төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

https://www.facebook.com/ubim.mn/posts/pfbid036NJDYpCTSYHwiqReNuWdWXjsNysBxMrGpFZXqH1LXyGkJ8G4GpQaYnaEwZZYs4JRl