БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД ЭЕРЭГ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ.

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД ЭЕРЭГ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ.

 

🇲🇳 Нийслэлийн удирдлагууд зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар санал солилцлоо.

➡️ Уулзалтаар хотын орчны тохижилт, авто болон аяллын автобусны зогсоол, ажиллах хүчний хомсдол, татвар, хяналт шалгалт зэрэг асуудлыг хэлэлцэв. Салбарын холбоодын зүгээс хотын албан татварын хувь хэмжээг 2 хувиас 1 хувь болгон бууруулах санал гаргасан бөгөөд уг асуудлыг судалж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

📊 Хөрөнгийн зах зээлийн хувьд, татвар болон зохицуулалтын зардал буурч, бизнесийн орчин тогтвортой болох нь аж ахуйн нэгжүүдийн мөнгөн урсгал, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтын чадавхад дэмжлэг үзүүлэх боломжтой. Цаашлаад компаниуд үнэт цаас гаргах, хөрөнгө оруулагч татах суурь нөхцөл сайжирч, хувийн хөрөнгийг хотын төсөл, үйлчилгээнд татан оролцуулах боломж нэмэгдэнэ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус санхүүжилтийн шийдэл боловсруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.