ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАД НӨЛӨӨЛЖ БАЙНА.
Геополитикийн тодорхойгүй байдал, инфляцын дарамт нэмэгдсэнээр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцдаа бэлэн мөнгөний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрсдэлийн удирдлага болон хөрвөх чадварт илүү анхаарч байна.
"Marsh Investments"-ийн судалгаанд нийт 5.76 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг 430 хөрөнгө эзэмшигч хамрагдсан бөгөөд тэдний 37.8 хувь нь ирэх 12 сарын хугацаанд бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өмнөх оны ижил судалгаанд энэ үзүүлэлт 9 хувь байсан байна.
Бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх нь зах зээлийн савлагааны үед эрсдэлийг удирдах, хөрвөх чадварыг хадгалах, хөрөнгө оруулалтын шинэ боломж үүсэхэд капиталыг богино хугацаанд байршуулах боломжийг нэмэгдүүлдэг.
Үүний зэрэгцээ АНУ болон Их Британийн хувьцаанд оруулах хөрөнгөө бууруулах төлөв давамгайлж, хөрөнгө оруулагчид багцын бүтэц, эрсдэл болон хөрвөх чадварын тэнцвэрт илүү анхаарч байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК Олон Улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн хуваарилалт, эрсдэл болон хөрвөх чадварын өөрчлөлтийг судлан, Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдэл боловсруулахад уялдуулан ажиллаж байна.
Эх сурвалж: South China Morning Post