НОГООН ХӨГЖИЛ, ЦАХИЛГААН ТЭЭВЭР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг БНСУ-ын Кёнсанбүг-ду мужийн “Ирээдүйн эрчим хүч, устөрөгчийн хэлтэс”, “CS Tech”, “KCP” компанийн төлөөлөлтэй дараагийн шатны уулзалт хийлээ.
Уулзалтаар цахилгаан автобус, угсралтын үйлдвэрлэл, цахилгаан такси, E-SUV зэрэг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.
Талууд төсөл тус бүрд тохирсон санхүүжилтийн загвар боловсруулах, техник болон санхүүгийн тооцооллыг нарийвчлан судлах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон шилжилтийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт татах, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.



