АЛТНЫ ҮНЭ ДОЛОО ХОНОГИЙН УНАЛТЫН ДАРАА ТОГТВОРЖИВ.
🌏 “Bloomberg”-ийн аравдугаар сарын 26-ны мэдээллээр алтны спот үнэ өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиас илүү буурч, долоодугаар сараас хойших хамгийн огцом уналтаа үзүүлжээ. Даваа гарагт нэг унц алтны үнэ 4,000 ам.долларын орчимд хэлбэлзсэн байна.
🇺🇸 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хурал ойртож, бодлогын хүүгийн цаашдын төлөв тодорхойгүй байгаа нь алтны үнэд нөлөөлж байна. Мөн газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын дээд түвшнээс буурч, АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс таван сарын доод түвшинд хүрсэн нь зах зээлийн төлөвт нөлөөлөх хүчин зүйл болов.
🇲🇳✅ Бодлогын хүү, инфляцын хүлээлт болон валютын ханшийн өөрчлөлт нь хөрөнгө босгох өртөг, төслийн санхүүжилтийн боломжид нөлөөлдөг. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК Нийслэлийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн боломжийг судлахдаа эдгээр үзүүлэлтийг тооцон ажиллаж байна.