“COMEUP 2026”-Д ОРОЛЦОХ ГАРААНЫ КОМПАНИУДЫН II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ӨНӨӨДӨР БОЛНО.
"COMEUP 2026 – Global Startup Festival”-д Монгол Улсыг төлөөлөн оролцох гарааны компаниудыг сонгох II шатны шалгаруулалт өнөөдөр зохион байгуулагдана.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Ганбаатар ажиллана.
Шалгаруулалтаар бизнес загвар, инновацлаг байдал, хэрэгжих боломжийг үнэлж, эцсийн шатанд өрсөлдөх зургаан төслийг тодруулна. Улмаар шилдэг гурван гарааны компани 2026 оны арванхоёрдугаар сарын 9–11-нд БНСУ-ын Сөүл хотод болох Олон Улсын арга хэмжээнд оролцох юм.
Тус сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам болон Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.