ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЕ

ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЕ

 

❄️Цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цасыг цэвэрлэж, явган зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

➡️Цас орсонтой холбогдуулан Нийслэлийн хот нийтийн аж ахуйн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажилд:

• 48 байгууллага

• 1,966 ажилтан, албан хаагч

• 647 машин механизм

• 331 бичил техник

• 423 үлээгч төхөөрөмжийг ажиллуулахаар бэлтгэжээ.

✅Ойр орчныхоо зам, талбайг цэвэрлэх нь хотын аюулгүй орчинд оруулах иргэн бүрийн бодит хувь нэмэр юм.