МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨ БОДИТ ТӨСӨЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.
Монгол Улс нарны эрчим хүчний 700 гигаватт, салхины эрчим хүчний 400 гигаваттын техникийн нөөцтэй. Энэ нь өнөөгийн дотоодын эрчим хүчний хэрэглээнээс ойролцоогоор 300 дахин их боловч сэргээгдэх эх үүсвэр нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10 орчим хувийг бүрдүүлж байна.
![]()
Дэлхийн Банкны тооцооллоор, эрчим хүчний сүлжээг шинэчлэх, хөрөнгө оруулалтад нийцсэн гэрээний нөхцөл бүрдүүлэх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлснээр 230 сая орчим ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татаж, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтой.
Салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эхний алхмууд хийгдэж байна. 2026 онд таван байршилд нийт 220 МВт-ын нарны станц, 135 МВт/440 МВт.цагийн батарей хуримтлуурын систем байгуулах төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар шалгаруулжээ.
![]()
Нийслэлийн түвшинд “Нийлэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 орчим өрхийг нарны эрчим хүч, цахилгаан халаалтын шийдэлд холбох төслийн ТЭЗҮ, санхүүжилтийн бүтцийг боловсруулж байна.